Өнөөдөр гадаа 2 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
4 дүгээр сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 103 дахь өдөр бөгөөд он дуусахад 262 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 2 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Хаврын адаг хөх луу сарын 12. Буд гараг. Бага морь одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3165.00, зарах нь 3180.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 35.50, зарах нь 36.50, юанийн авах ханш 506.00, зарах нь 509.00, вонын авах нь 2.62, зарах нь 2.68 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт “Корпорейт хотел энд Конвейшн центр”-т “Атрын IV аян - Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Газар тариалан” үндэсний чуулган болно.
- 9.00 цагт “Новотел” зочид буудалд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт болно.
- 10.00 цагт НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. Утас: 99176798
- 10.00 цагт “Баянхошуу-Бизнес инкубатор төв”-д “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн гүйцэтгэгч нар төрийн болон олон улсын байгууллага, хөдөлмөр зуучлалын байгууллагуудад “АЖИЛД ЗУУЧЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” зохион байгуулана. Утас: 99059233
- 10.30 цагт “Баянгол” зочид буудалд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох "Аялал жуулчлал-Бизнес хэлцэл” уулзалт болно.
- 11.00 цагт Монголын театрын музейд зураач Б.Хосбаярын “Түмний хайртай дүрүүд миний сэтгэлийн өнгөөр” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.40 цагт Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
- 14.00 цагт МҮХАҮТ-д Монгол- Британийн бизнес форум болно.
- 17.00 цагт УДБЭТ-т Ардын жүжигчин Т.Цолмонгийн “Эгшиглэн төгөлдөр” тоглолт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1613 онд Английн тэнгисийн цэргийн офицер Самуэль Арголл одоогийн Виржиниа мужийн уугуул омгийн гүнж Покахонтасыг барьцаалав.
- 1829 онд Английн парламент Ромын Католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.
- 1849 онд Унгарын Үндэсний ассемблейн хаалттай хуралдаанаар Лахос Коссут Унгарын тусгаар тогтнолын тунхагыг уншиж танилцуулжээ.
- 1870 онд АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.
- 1873 онд АНУ-ын Луйзана мужийн Колфакс хотод бүгд найрамдахын цэргүүд хар арьст 60 хүнийг зүй бусаар хороов.
- 1943 онд АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Вашингтон хотод Жефферсоны дурсгалын цогцолборыг босгожээ.
- 1948 онд Шейх Жаррагийн Арабын хөдөлгөөний цэргүүд Хадасса эмнэлэгт халдан довтолж эмч, сувилагч, өвчтөн, оюутан нийлсэн 78 еврей үндэстнийг хөнөөжээ.
- 1960 онд АНУ "Транзит 1-Б" хиймэл дагуулыг хөөргөв. Ингэснээр дэлхийн түүхэнд байрлал тогтоох зориулалттай анхны хиймэл дагуул болсон юм.
- 1964 онд Академийн наадмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
- 1972 онд Олон улсын шуудангийн холбоо БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Тайванийг Бүгд найрамдах Хятад гэдгээр нь хэвээр үлдээх шийд гаргав.
- 1976 онд АНУ-ын Сангийн яам суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 233 жилийн ойг тохиолдуулан түүний хөрөг бүхий хоёртын шинэ долларыг гүйлгээнд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.
- 1975 онд Палестины ардын чөлөөлөх армийн 26 гишүүнийг Фалангист хөдөлгөөнийхөн хороосон нь 15 жил үргэлжилсэн Ливаны иргэний дайны эхлэл байсан юм.