Дархан цаазат бүсээс олон загас хууль бусаар агнасан талаараа нийгмийн сүлжээнд “тайлагнасан” этгээдийг иргэдийн мэдээллээр илрүүлж, торгожээ. Тодруулбал,иргэн Ч.Б Хан Хэнтийн дархан цаазат газраас 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнаж, зургийг нь “Загасчлалд яваад ирлээ” фэйсбүүкийн бүлгэмд нийтэлснийг иргэд БОАЖЯ болон тус бүсийг хариуцсан хамгаалалтын захиргаанд мэдээлснээр хууль бус үйл явдалд хариуцлага тооцуулжээ. Цагдаагийн байгууллагынхан мөрд өн шалгах ажиллагаа явуулж, тухайн иргэнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон бөгөөд дархан цаазат газраас загас барьсан, хууль бус ан агнуурт бусдыг уриалсан, цахим сүлжээнд сурталчилсан хэмээн 970 мянган төгрөгөөр торгосон аж.
Бэлтгэсэн Ж.Сувд