Өнөөдөр гадаа 7 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 70 дахь өдөр бөгөөд он дуусахад 295 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 0 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9. Сугар гараг. Хэрцгийн охин одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеийг энхрийлүүштэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2890.00 төгрөг, зарах нь 2905.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 24.00, зарах ханш 28.00, юанийн авах ханш 456.00, зарах ханш 457.50, вонийн авах ханш 2.41, зарах ханш 2.42 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын талаар цаг үеийн мэдээлэл өгнө.
- 16.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогын баримт бичиг боловсруулах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд Японы дорно хэсэгт орших Сендай хотод 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдсэн цүнами болов. Байгалийн гамшгийн улмаас тус мужид орших "Фүкүшима дайичи" цөмийн эрчим хүчний станц хүчтэй гэмтэж, цацрагын аюулын хэмжээ долоодугаар төвшинд хүрсэн юм. Энэ нь Чернобыл дахь цөмийн цахилгаан станцын сүйрлээс хойшхи хоёр дахь томоохон сүйрэл болсон билээ.
- 2010 онд Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон эдийн засагч Себастиан Пиньераг тангараг өргөж байх үеэр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
- 2007 онд Гүржийн нутаг дэвсгэрт хамаарах Абхазын Кодори тосгонд ОХУ-ын нисдэг тэрэг нэвтэрсэнтэй холбогдуулан Гүржийн зүгээс ОХУ-д шаардлага тавьжээ. Гэсэн ч ОХУ тус шаардлагыг хүлээн аваагүй юм.
- 2006 онд Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мишель Башеллет тангараг өргөснөөр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.
- 1999 онд Энэтхэгийн "ИнфоСис" компани НАСДАК-ын индекст бүртгэгдэв. Ингэснээр тус индекст бүртгэгдсэн Энэтхэгийн анхны компани болсон юм.
- 1993 онд Жанет Рено АНУ-ын Сенатын танхимд сонгогдов. Дараа өдөр нь түүнийг АНУ-ын ерөнхий прокуророор томилж, энэ суудалд суусан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
- 1851 онд алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Риголетто" дуурь Венец хотны тайзнаа анх удаа тавигджээ.