Өнөөдөр гадаа 9 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
3 дугаар сарын 9-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 68 дахь өдөр бөгөөд он дуусахад 297 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын дунд харагчин туулай сарын 07. Буд гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
- “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2900.00 төгрөг, зарах нь 2910.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 26.00, зарах ханш 29.50, юанийн авах ханш 455.50, зарах ханш 456.50, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд малчдын эрхзүйн байдлын тухай хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Шударга Оюутолгой” ТББ-аас Оюутолгой төслийн талаарх МАН-ын хуйвалдааны талаар мэдээлнэ
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1276 онд Германы Аугсбург хот өөрийгөө хаант хот улс хэмээн зарлажээ.
- 1566 онд Шотландын хатан хаан Меригийн хувийн нарийн бичиг Девид Риззио Эдинбургийн Холирүүдхаус ордны ойролцоо хүний гарт амиа алдав.
- 1796 онд Францын хаан Наполеон Бонапарт анхны эхнэр болох Жозефин де Бүхернетэй гэрлэжээ.
- 1842 онд алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн гуравдугаар дуурь болох "Набүкко" Милан хотноо анх удаа тайзнаа тавигджээ. Үүнээс хойш түүнийг оршин буй цагийнхаа Италийн хамгийн хүндтэй хөгжмийн зохиолч гэх болсон юм.
- 1842 онд Америкийн Калифорни мужийн Ранчо орчимд анх удаа алт илрэв. Энэ явдлаас зургаан жилийн дараа Калифорнийн алтны халуурал эхэлсэн билээ.
- 1908 онд Италийн алдарт дөрвөн хөлбөмбөгийн клубын нэг Интер Милан клуб байгуулагдав.
- 1959 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон Олон улсын тоглоомын үзэсгэлэн яармагын үеэр "Барби" хүүхэлдэйг олон нийтэд танилцуулжээ.
- 1961 онд Зөвлөлтийн сансар судлалын товчоо "Спутник 9" сансрын хөлөгч Иван Иванович гэж нэрлэсэн хүүхэлдэйг суулган сансарт хөөргөжээ.
- 1978 онд Индонезийн Жакартаг, Баруун Ява аралтай холбосон "Жагоравигийн хурдны зам"-ыг нээв. Нээлтийн ёслолд ерөнхийлөгч Сухарто оролцжээ.
- 2011 онд Америкийн сансрын Шаттл хөтөлбөрийн "Дисковери" сансрын хөлөг 39 нислэг үйлдсэний дараа сүүлийн удаа газарджээ.