“Гремми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг “COVID-19” цар тахлын улмаас хойшлуулж буй тухай “The New York Times” сонин мэдээлэв.
“Энэ срын 31-нд ЛДос-Анжелес хотод болохоор товлогдсон “Грэмми” хөгжмийн наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг коронавирусийн омикрон хувилбар асар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хот, мужийн эрх баригчид, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уран бүтээлчид, түншүүдтэйгээ нухацтай хэлэлцэж, дүн шинжилгээ хийсний дүнд “хойшлууллаа” гэж “Recording Academy” академийн мэдэгдэлд онцолжээ.
Шинэ товыг академи одоогоор зарлаагүй байна.
Орчин үеийн хөгжмийн эл хүндтэй наадмын ёслол ийнхүү хоёр дахь жилдээ дараалан хойшлогдов.
Өнгөрсөн оны “Гремми” наадмын шагнал гардуулах ёслол мөн л “COVID-19” цар тахлын улмаас нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хойшилсон бөгөөд наадмын ихэнх үйл ажиллагааг гадаа явуулж, цомхон хүрээнд зохион байгуулсан юм.