Төв аймгийн Монгол туургатан театр “Аргалын утаат нутаг” олон ангит кино энэ сарын 20-нд нээлтээ хийлээ.
“Аргалын утаат нутаг” кино нь монгол ёс заншил, ахуй амьдрал, мал маллах ухаан, гадны орны соёл гэхээсээ илүү дэлхийд байхгүй монгол эх соёлоосоо суралцахыг залуустаа уриалсан анхны олон ангит кино гэдгээрээ онцлог бүтээл юм.
Уг киноны найруулагчаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, найруулагч Доржийн Цогтбаатар ажиллаж, нийт 50 гаруй жүжигчид оролцон тогложээ.