Шинэ залуу уран бүтээлчдийн бүтээсэн NO RULES хэмээх бүрэн хэмжээний уран сайхны кино энэ сарын 12-нд нээлтээ хийх гэж байна. Энэ кино "Боловсрол" суваг болон “Voo”-д байрласан даруйдаа нийт 300 гаруй мянга үзэгчдэд хүлээлт үүсгэж чаджээ.
Дүрэмгүй амьдрагсад шудрага бус байдлыг нийгэмд үүсгэж, дүрмээ дагаж амьдарч байгаа хүмүүст ямар их хохирол учруулдагыг, мөн залуу хүмүүсийн хүсэл зориг шудрага бус нийгмийн золиос болж байгааг энэхүү киногоор харуулахыг зорьжээ.