Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхдийн цуврал уран бүтээл туурвиж нийтэд түгээж буй. Цуврал уран бүтээлийн нэг болох “Пөөдөө” кино бүтээл нь Монгол Улсад анх удаа, Ази тивд хоёр дахь удаа “Puppet Movie” төрлөөр бүтээж буй бүрэн хэмжээний кино бөгөөд зураг авалтыг амьд байгальд авах боломжгүй тул байгалийг тайз хэлбэрээр бүтээн ажиллаж байгаагаараа онцлог юм.
“Puppet Movie” төрлийн кинонд дунджаар 250-300 хүний бүрэлдэхүүн ажилладаг бол “Пөөдөө” кинонд Монгол Улсын хүүхэлдэйн театр болон кино уран бүтээлийн нийт 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтээж байна.“Пөөдөө” кино энэ оны 12-р сард хүүхэд багачууд, олон нийтийн хүртээл болно гэнэ.