Кино найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ бүтээл “Алтан судал” уран сайхны киног энэ сарын 29-нөөс ХБНГУ даяар гаргаж эхлэх аж. Европт хамгийн түрүүнд тус улсад толилуулах товтой байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Швейцар улсын Женев хотод болсон, хүний эрхийн хэмээх тодотголтой FIFDH кино наадмаас мэргэжлийн шүүгчдийн гол, мөн өсвөрийн шүүгчдийн гэсэн хошой шагнал хүртсэн уг бүтээлийг өнгөрсөн сард Франц улс үзэгчдийнхээ хүртээл болгосон. Харин манай улсад бол МҮОНТ гаргах учиртай юм билээ. Ташрамд дурдахад, найруулагчийн “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” зэрэг хэд хэдэн кино 2016 оны байдлаар 80 гаруй улсын үзэгчдэд хүрсэн байсан.
Бэлтгэсэн Р.Оюунаа