Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан ховор, нэн ховор амьтдыг сурталчлан таниулах, хамгаалахад олон талт үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаа цоохор ирвэс, бөхөнг хүүхэд багачуудтай “дотносуулах” зорилгоор “Цоохор найз”, “Совин” зэрэг цуврал ном, радио жүжиг бүтээжээ. “Уулын эзэн”-ий талаар өгүүлэх бүтээлийг хүүхдийн зохиолч Я.Санжаагончигийн өгүүллэгээс сэдэвлэсэн бол бөхөнгийнхийг дээрх байгууллагын судлаачид зохиожээ. “Цоохор найз” жүжиг нэг, “Совин” дөрвөн бүлэгтэй аж. Эдгээр бүтээлийг “Их Монгол ФМ-99.7” радиогоор өдөр бүр 14.00 болон 16.00 цагуудаас хүүхдүүдэд хүргэж буй гэнэ.