“Khagan” фильмийн уран бүтээлчид “Далай багш ба Монголын бурхны шашин” баримтат киноны киног үзэгчдэд хүргэх гэж байна. Тус киног Э.Оргил найруулсан бөгөөд Д.Ундраа, М.Батаа нар продюсероор ажилласан юм. Энэхүү уран бүтээлийг өнөөдрөөс үзэгчдэд цахимаар хүргэх аж. Сонирхуулахад, XIV Далай лам Данзанжамцыг дөрвөн настайд нь тодруулж, 1940 онд Будалин ордонд ширээнд залжээ. 1959 оноос хойш XIV Далай лам өнөөг хүртэл умард Энэтхэгийн Дармасалад амьдарч байна. Даян дэлхийд энх тайвныг дэлгэрүүлэх, хүч үл хэрэглэх, итгэлцэл хүнлэг ёсны төлөө хийж бүтээсэн үйлсийг нь дэлхий нийт үнэлэн 1989 онд түүнд Нобелийн шагнал хүртээсэн.
Бэлтгэсэн: А.Хангай