Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдал болон, тулгамдаад буй зарим асуудлын талаар хэлэлцдэг билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийнхээ талаар 11.40 цагаас мэдээлэл хийх гэнэ. Зарим эх сурвалж хүүхдийн 100 мянган төгрөгийн халамж болон цахилгаан, дулаан, хог хаягдлыг мөнгийг энэ оныг дуустал хөнгөлөх, эсэх талаар хэлэлцэж буй хэмээн мэдээлэв.