УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр хуралдаж, "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийг сунгах, эсэх талаар хэлэлцжээ. Улмаар дээрх хуулийг цаашид сунгахаар бол эрх баригч намаас
-Өнгөрсөн удаад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж буй ажлынхаа талаар тайлан тавих,
-Цар тахлын тархалт нэмэгдсэнд буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзжээ. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхийг шуурхай зохион байгуулах шаардлагыг хүргүүллээ.
Улмаар цар тахлын улмаас бизнес нь хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийн өрнүүлж буй "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөн болон коронавирусийн улмаас эндсэн иргэдэд зориулсан зул өргөх ёслолыг дэмжиж буйгаа УИХ дахь тус намын бүлгийн гишүүд илэрхийллээ.