Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгч, улмаар хариу нь эерэг гарчээ. Энэ тухай өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэрбээр "Бие сульдаж, толгой эргэх, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа хэдий ч 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна. Миний бие БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан. Эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины II тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна" хэмээн бичжээ.