Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөлөө. Тэрбээр "Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж, өссөн намайг Монгол төрийн жолоог атгах боломж олгосон нийт ард иргэддээ баярлалаа. Цаашид миний бие улсын аюулгүй байдлыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэн ажиллах болно. Мөн нийгмийг тогтворжуулахын тулд хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллага бий болгохын төлөө ажиллах болно. Монгол Улсыг экспортлогч улс болгохын тулд хичээнгүйлэн ажиллана. Гурав дахь хөршийн бодлогыг бэхжүүлж, олон улсад Монголын нэр хүндийг гаргах ажлыг эрчимжүүлнэ. Монголыг хүчирхэг улс болгохын тулд анхааран ажиллана. Байгалийн бусад баялаг, малын гаралтай түүхий эдийг боловсруулж, баялаг болгоход анхаарна" гэв.