УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв.
Үүний өмнө СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.
Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив.
Харин тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11.45 цагт товлов.
Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагаас эхлэх билээ.