ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, захидал илгээжээ. Захидалдаа тэрбээр "Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг санал хураалтын дүн нотлон харуулав. Төрийн тэргүүний хувиар Таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна" гэжээ.
Мөн БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албаны дарга Ван Вэньбинь "Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмний сайн мэддэг Монголын улс төрч. Урт хугацааны турш Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг дэмжиж ирсэн бөгөөд хоёр орны харилцаанд жинтэй хувь нэмэр оруулсан. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуусан асуултад хариулжээ.