Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Н.Алтанхуягийн материалыг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээж аваагүй билээ. Эл шийдвэрийг тус намынхан хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болов ч шүүгч хүлээн аваагүй юм. Тиймээс дээрх намынхан захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүнтэй хэлэлцэн, шүүгчийн захирамжийг хүчингүй болголоо. Ингэснээр СЕХ-ны үйлдэлд хэрэг үүсгэхээр болов. Энэ нь СЕХ нь нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авах, эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхээр боллоо гэсэн үг юм.