2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол ардын болон Монгол ардын хувьсгалт намынхан нэгдэх болсон талаар өнгөрсөн сарын 28-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр дээрх намынхан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ талаар МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүд "МАН, МАХН нэгдэн нийлж улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг шуурхай бөгөөд тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцолоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж байна" хэмээн мэдээлэв.