УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр АН-ын даргын сунгаа болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах өрсөлдөөнд оролцож, ялагдал хүлээсэн удаатай. Ц.Оюунгэрэл өөрийн хуудсаараа дамжуулан "Миний бие Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна. Зохих ёсоор бүртгэн авч, намын гишүүнчлэлээс хасаж өгнө үү" хэмээн өргөдөл гаргажээ.