Монгол Улсын 14 аймаг, 70 сум БНХАУ болон ОХУ-тай хил залгаа. ХХЕГ-ын удирдлага эдгээр 14 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд Монгол Улсын хил хамгаалах байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тухайлбал,
1. Монгол Улсын 8252.6 км газрыг бүрэн хэмжээнд инженерийн торон саадаар төхөөрөмжлөх
2. Хил хамгаалах байгууллагын техник тоног төхөөрөмжийг сайжруулах
3. Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах
4. ХХЕГ-т Хил хамгаалалтын удирдлагын төвийг шинээр барих асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулсан аж.
Харин төрийн түшээд дээр дурдсан бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай зардал хөрөнгийг улсын төсөвт суулгах асуудлаар санал солилцсон байна.