Вакцинжуулалтын ажилд саад учруулж, татан авалтыг гацааж, улс төржүүлсэн хүн бол УИХ-ын Дэд С.Одонтуяа болон түүний нөхөр н.Өлзийбүрэн нар байсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр зарлав. Тэрбээр, "Эдгээр нэр бүхий хүмүүс нь Гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэсэн хатуу байр сууринаас үүнийг өнөөдөр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна.
УИХ-ын дэд дарга хүн байцаагч руу утасдаж, гаалиар юу оруулж ирэх, үгүйг заадаг. Эсвэл нөхөр нь шүүх хяналтын байгууллагын хэн нэгэнтэй холбогдож, Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулах байдлаар зөвлөгөө өгч, санхүүжүүлэх нь зүйд нийцэхгүй гэлтэй.
Миний хувьд маш хүн хүндэлдэг хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа. Гэтэл маш харамсалтай үйлдллийг тэр хүн болон түүний гэр бүлийн хүн гаргасан. Цаашдаа ийм асуудлууд гарвал нэрлээд, зарлаад явах нь шударга байх гэж бодож байна" гэлээ.