УИХ-д суудалтай Ардчилсан намын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй. Эл өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар тус гишүүдийг эргэхээр Сүхбаатарын талбайд очоод буй. Тэгвэл энэ үеэр УИХ-ын даргаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаад буй гишүүд дээр очжээ.