Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, энэ бямба гаргийн 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Мөн энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.
Хуралдаанаар:
- "Ковид-19" цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор болсон бөгөөд шаардагдах хөрөнгийг энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргахаар болсон гэнэ. Одоогоор улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэг, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.