Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж буй. Эл хуралдаанаар:
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай
- Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай
- Баянзүрх дүүрэгт шинээр эмнэлэг байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.