Говь-Алтай аймаг руу Виресолл вакцины 12 500 тунг тээвэрлэн хүргэжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тус аймгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар УОК-той зөвлөлдсөний дүнд халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, вакцины 12 500 тунг Говь-Алтай аймаг руу өнөөдөр тээвэрлэжээ. Мөн тус газарт явуулын шинжилгээний лаборатори болон тандалт судалгааны эмч нарын баг очиж ажиллах юм байна. Тиймээс нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинд хамрагдахыг албаныхан уриаллаа.