МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болжээ.
Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан дээрх шийдвэрийг Бага хурлаараа хэлэлцэж эцэслэх юм. Бага хурлыг 15:00 цагт эхлэв.
МАН-ын Бага хурал 19.00 цагт өндөрлөлөө. Бага хурлаас МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжжээ.