Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, олон хүн амиа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлсэн юм. Энэтхэг улсад коронавирусийн мутацад орсон хэлбэр дэгдсэн учир 40 гаруй улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа бөгөөд манай улс ч гараа сунгалаа.
Энэтхэгийг манай улсын оюун санааны хөрш хэмээдэг бөгөөд нэн чухал стратегийн түнш билээ. Эргэн сануулахад цар тахлын эсрэг 150 мянган тун вакциныг Энэтхэгийн Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад буцалтгүй тусламжаар олгосон юм.