УИХ-ын С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа мэдэгдэж, "МАН-ын УИХ дахь 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй, ийм учраас МАХН-аас гарч байна" хэмээсэн юм. Тэгвэл С.Ганбаатар гишүүн өнөөдөр Ардчилсан намд элсэн орсноо зарлаж, гишүүний үнэмлэхээ авчээ. Тэрбээр Ардчилсан намын цахим хуудсаар дамжуулан "Би өнгөрсөн 17 жилийн турш уул уурхайн салбараас ашиг, хонжоо олсон, хууль зөрчсөн эрх мэдэлтэнтэй тэмцсэн. Монголын ард түмний өмч болох "Эрдэнэт" компаниас ашиг олж буй эрх мэдэлтнийг үндсээр нь буулгахын тулд МАН-аас бусад бүх улс төрийн хүчнийхэн хүчээ нэгтгэх цаг ирлээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны сонгуульд сөрөг хүчнийхэн бүгд хүчээ нэгтгэх цаг нь болжээ" гэв.