Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал боллоо.
Шүүх хурлаас ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа. Шүүхээс тэднийг эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон байна.