Халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, халдварт өртсөнөө мэдэхгүй иргэд цөөнгүй байна. Иймд иргэд өөрийн хүсэлтээр эсрэг биет тогтсон эсэх болон халдвар аваад эдгэрсний дараагаар вакцин хийлгэх шаардлагатай юу гэдэг талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаагаас тодрууллаа. Тэрбээр, "Иргэд вакцин хийлгэх болон эсрэг биет үүссэн байна уу гэдэгт шинжилгээ өгөх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, эсрэг биет илрүүлэх шинжилгээ өгөх нь өртөг өндөртэй байдаг. Мөн халдвар аваад эдгэрсэн хүн зургаан сарын дараагаас вакцин хийлгэх боломжтой" гэдгийг хэллээ.