“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр бие даасан анхны тоглолтоо “Do it” нэртэйгээр хийхээр болжээ. Тэрбээр цахим хуудсандаа “Аав минь “Эрт, орой хэзээ нэг өдөр миний охин бие даасан тоглолтоо хийвэл аав нь охиндоо томоос том баглаа цэцгийг тайзан дээр гарч өгнө” гэж ярьдаг байлаа. Аавынхаа хүслийг амьд ахуйд нь биелүүлж амжаагүйдээ өдөр өнгөрөх тусам харамсаж байна. Аав минь намайг “The voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шүүгчээр ажиллаж байх үед бурхны оронд одсон. Одоо энэ хүслийг нь биелүүлмээр байна” гэж бичжээ. “Do it” тоглолт энэ сарын 20-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Тоглолтод найрал хөгжимчид, шилдэг бүжигчид оролцох аж.
Бэлтгэсэн: А.Хангал