Британийн Лондон хотод жил бүр зохион байгуулдаг “International British film festival” кино наадам, яармаг худалдаанд энэ жил Монгол Улсаа төлөөлөн гурван уран бүтээл оролцжээ. Өнөө жил “Choi Hainzan” продакшны анхны уран бүтээл, Б.Отгонзоригийн найруулсан “The woman” кино уг наадамд амжилттай оролцсон байна. Тодруулбал, дөрвөн номинацад нэр дэвшсэнээс жүжигчин Ч.Ундрал шилдэг эмэгтэй дүр, Гавьяат жүжигчин Т.Борхүү шилдэг дүрийн шагнал хүртжээ.
Бэлтгэсэн: А.Хангал