Швейцарийн Локарно хотноо 73 дахь удаагийн “Локарно” олон улсын кино наадам үргэлжилж байна. Монголын уран бүтээлчид “Локарна” наадмын долоон шагналаас гурвыг нь хүртээд байгаа аж. Тодруулбал, найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл тус хөтөлбөрийн тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40 мянган швейцарь франкийн тэтгэлэгт шагнал хүртсэн байна. Шүүгчид “Ze” -г "Эх орныхоо тухай хэвшмэл ойлголттой бус, орчин үеийн дүр төрхийг бидэнд харуулсан жинхэнэ шинэлэг зохиол" гэж үнэлсэн байна.
Мөн найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртжээ.
Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотноо болох “Rotterdam Lab 2021” таван өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрх авсан байна.
“Локарно 2020” кино наадам энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм.