Афганистан дахь гадаадын цэргийн тоог бууруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд “Талибан” хөдөлгөөнтэй тохиролцсоны дагуу товлосон хугацаандаа дуусна гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдээллээ. Гэхдээ тэрбээр хэчнээн цэрэг гарсныг тодруулаагүй байна.
АНУ болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний хооронд өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд энхийн хэлэлцээр байгуулсан юм. Үүнд зааснаар АНУ, түүний холбоотнууд болон эвсэл Афганистанаас бүх цэргээ 14 сарын дотор гаргах юм. Үүний сацуу Вашингтон тавдугаар сар гэхэд НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалтаас талибуудыг гаргахад туслах, наймдугаар сард тэдний эсрэг авсан Америкийн хязгаарлах бүх арга хэмжээг цуцлах үүрэг хүлээсэн билээ.