Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.3 (17.5%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 498.4 (21.3%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 505.4 (64.9%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 17.2 (1.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 3 дугаар сард 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 128.1 (10.6%) тэрбум төгрөгөөр өслөө.