Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын салбарт амжилт гаргасан уран бүтээлчдийг шагнажээ

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож байна. Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Соёлын сайд Ч.Номин уран бүтээлчдэд шагнал гардуулжээ. Тодруулбал,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Урлагийн Их театрын ахмад уран бүтээлч, дуучин Д.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан цолоор тэмдгээр Соёлын яамны Урлаг бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр, тус театрын дуучин Т.Баатархүү, дуучин Д.Сайзанмаа, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин А.Анар-Эрдэнэ, бүжигчин О.Олонбаяр, Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Н.Отгонжаргал, Дүрслэх урлагийн музейн захиргаа аж ахуйн албаны дарга А.Содномцэвэл, Монголын театрын музейн бүртгэл мэдээллийн санч Б.Сангарагчаа, Монголын театрын музейн сан хөмрөгч А.Цэндсүрэн, Улсын Драмын Эрдмийн театрын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, Чойжин ламын сүм музейн тасалбар түгээгч М.Дарханчимэг, Хүүхэлдэйн театрын хувцас, жижиг хэрэглэлийн эрхлэгч Г.Туул, тайзын зураач С.Энх-Од нар тус тус шагнууллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.