Балбын “Airlift technology” компанийнхан “Flychart-30” загварын дрон ашиглан Эверестийн оргилд ачаа тээвэрлэх болон хог хаягдал цэвэрлэдэг шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр далайн түвшнээс дээш 5364 метрийн өндөрт, Эверестийн оргил өөд мацаж буй уулчдад шерпа нар олс, шат, хүчилтөрөгчийн баллон зэрэг шаардлагатай хэрэглэгдэхүүнийг нь дроноор хүргэх боломжтой болсон гэнэ. “Flychart-30” загварын дрон нь нэг удаадаа 30 кг хүртэлх ачааг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд шерпа нарын 6-7 цагийн хугацаанд туулдаг замыг долоон минутад хүрэх чадвартай юм байна. Мөн энэхүү дроныг хог тээвэрлэхэд ашиглах боломжтой. Одоогоор 40 гаруй удаагийн нислэгээр нийт 500 кг орчим хог тээвэрлэжээ.
У.Сүрэн