Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн цэн тогорууны гол тархац нутаг дахь бэлчээр ашиглалт болон гэрийн нохойн хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор тэжээвэр болон таван хошуу мал нийлсэн 46 амьтанд дохиолол дамжуулаххүзүүвч зүүжээ.
Манай улсад өндөглөн зусдаг олон зүйлийн нүүдлийн шувууны, тэр дундаа дэлхийд нэн ховорт тооцогддог цэн тогорууны идээшил нутаг болсон Хурх, Хүйтэний байгалийн нөөц газарт дээрх төвийнхөн өнгөрсөн онд Цэн тогоруу судлах төв байгуулсан билээ. Эл төвийнхөн Хурхын ус, намгархаг газар дахь эрсдэлийг үнэлэх, цэн тогоруу хамгаалахажлыгсайжруулах зорилгоор, нүүдлийн шувуудын цуваа нааш эргэхтэй уралдан тухайн бүсэд нутагладаг 29 өрхийн 20 үхэр, 17 адуу, есөн нохойд дохиолол дамжуулагч зүүгээд буй аж. Үүнд үндэслэн тогоруу хамгаалах, амьдрах орчныг нь сайжруулах менежментийн төлөвлөгөө боловсруулах юм байна.
Н.Мишээл