Ховор хэлбэрийн хорт хавдраар өвчилсөн дөрвөн настай хүү, түүний долоон настай эгчийг ээжийнх нь хамтаар АНУ-аас албадан гаргасныг хүний эрхийн Үндэсний Цагаачлалын Хуулийн Төслийн (NIPNLG) хуулчдийн нэгдэл мэдэгдэв.
"Эдгээр хүүхдүүдийг маш хурдан, харгисаар, далд аргаар албадан гаргасан нь эрүүл ухаанд багатгүй төдийгүй ямар ч үндэслэлгүй бөгөөд үүнд холбоотой албан тушаалтан бүр хариуцлага хүлээх ёстой" гэж өмгөөлөгч Эрин Хеберт Үндэсний цагаачлалын төслөөс хийсэн хэвлэлийнн бага хурлаар мэдэгджээ.
Хэдий хүүхдийн ээж нь АНУ-д хууль бусаар амьдарч байсан ч хүүхдүүд нь тус улсын иргэний статустай байв.
Өмгөөлөгчийн тэмдэглэснээр албада гаргах үеэр эх, хүүхдүүд гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байснаас гадна өвчтэй хүүг шаардлагатай эм тариаг нь тасалсан байна.
Тус хүний эрхийн байгууллага дээрх явдалд АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаны (ICE) үйл ажиллагааг буруушааж, үндсэн хуулийн баталгаа болон хүний үндсэн эрхийг илт зөрчиж байна хэмээн үзжээ.
Хүүхдүүдийг эхийн хамт Гондурас руу албадан гаргажээ.