“Амазон” компани Элон Маскийн Starlink системтэй өрсөлдөх хиймэл дагуулын анхны багцыг хөөргөлөө. Одоогийн байдлаар 27 төхөөрөмжийг хөөргөжээ.
Эдгээр багц төхөөрөмж нь “Kuiper Project” гэх интернет хиймэл дагуулын төслийн эхлэл нь юм. Төсөл нийт 3 мянга гаруй хиймэл дагуулаас бүрдэнэ.
Хиймэл дагуулуудыг Pad 41-ээс Atlas V пуужингаар Канаверал дахь сансарын нислэгийн буудлаас хөөргөжээ.
“Kuiper Project” төслийг “Amazon”-ын охин компани Kuiper Systems LLC удирдах юм байна.
Хиймэл дагуулын энэхүү сүлжээ нь нэг секундэд 400 мегабит хүртэлх хурдтай (1 Гбит/с ба түүнээс дээш хүртэл нэмэгдүүлэх боломжтой) өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг үзүүлэх юм.