Урин цаг ирж, хотын гудамжаар чанга, ердийн дуутай, эсвэл дуугүй мотоцикл, суррон, мопед хөлөглөсөн хүүхэд залуус, бүсгүйчүүд хөлхөх нь ихэслээ. Сүүлийн жилүүдэд хотын гудамжаар холхих хоёр дугуйтын тоо эрс өсөж, чопперчид, баик хөлөглөгчид тус тусдаа клуб, бүлгэм байгуулан нэгдэх нь ч нэмэгдсэн. Удахгүй Монгол Улсад мотоцикл хөлөглөгч эмэгтэйчүүдийн цугларалт болно. Үүнийг дагаад мотоцикл сонирхогчдын оролцох элдэв арга хэмжээнүүд ч их өрнөх төлөвтэй.
Төрийн тэргүүнээсээ эхлээд хоёр дугуйт төмөр хөлөг унаж давхих хоббитой хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний сонирхолд нийцэх унааг харь орноос импортлох бизнес эрхлэгчид ч олширч байгаа билээ. Хуучин нийгмийн үед “Иж планет”, “Восход”, “Яав” зэрэг мотоцикл хот, хөдөөгүй хөлөглөж байсан бол 2000-аад он гарсаар өмнөд хөршөөс “Бүргэд”, “Мустанг”, “Даюун” тэр¬гүү¬¬тэй хөлөг малчдад мориных нь оронд унаа нь болж ирэв. Хятадад үйлдвэрлэсэн мотоциклоор малаа хариулах болсон малчдын цөөнгүй нь унаанаасаа болж эрүүл мэнд, амиараа хохирсон тохиолдол ч олширсон.
Харин мотоцикл сонирхогч нийслэлийн хүүхэд, залуус сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн “Харли Дэвидсон”, “Зүсийг нь хувилгасан” мотоцикл хилээр оруулж байгааг хянах газар алга “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэ рэг жүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүй цэтгэх захирал С.Наранцогт даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцсон байна. Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан зэрэг асуудлыг хэлэлцжээ. Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулжээ. Мөн 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн байна. Нийт хувьцаа эзэм шигчдэд 2024 оны цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсныг онцолсон юм. Түүнчлэн 2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ-бондын төлбөр 981.6 тэр бум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдуулсан аж. “Эрдэнэс Таван толгой” ХК нь нийгмийн хариуцлага, хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр өнгөрсөн онд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн түүхэн амжилттай ажилласан жил байсныг дурдлаа. Хуралд оролцогчид компанийн ТУЗ болон удирдлагын бүрэлдэхүүнээс Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох тухай, компанийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилах болон бусад асуудлаар нээлттэй асууж, хариулт авлаа. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ком панийн албан ёсны цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дам жуулан, нийт хувьцаа эзэмшигчдэд нээлт - тэй зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 4-р сарын 25-ны өдөр № DPR-25-0529 Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ. Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж (Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ), баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу. Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно. Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хан даж авна уу. Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД, 15-р хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА BMW, “Ямаха”, “Хонда” зэрэг мотоцикл худалдан авч, хөлөглөж байна. Хөдөөгийн иргэд олон жилийн өмнө бол сэлбэг олдохгүйн зовлонг туулж байсан болохоор “Иж планета”-гийн эд ангиудыг хооронд нь сэлбэж “монголчлон” мотоцикл босгоод уначихдаг байсан. Тэгвэл орчин үеийн, өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн, “брэнд” мотоциклуудыг Монголд биш, гадаадад “зүсийг нь хувилгаад” хилээр оруулж ирэн борлуулж буй юм. Уг нь “Харли Дэвидсон”, BMW, “Ямаха”, “Хонда”, КТМ зэрэг брэндийг үйлдвэрлэгчид яг автомашин шиг арлын дугаар хэмээх дахин давтагдашгүй тоог их бие дээр нь шивсэн байдаг. Тэгвэл дээр дурдсан брэндүүдийн нэртэй боловч арлын дугаараар нь шалгаж үзэхээр үйлдвэрлэгчийн цахим санд бүртгэлгүй мотоциклууд нэлээд олноор нь оруулж ирэх болж. Түүнийгээ фэйсбүүкийн хэд хэдэн группээр дамжуулан худалдаж байгаа нь ч бий. Бүр сугалаат худалдаа зохион байгуулдаг тохиолдол ч гарч байна. Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мотоцикл слонирхогч иргэд хандсан ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар буюу өнөөгийн Монополын эсрэг газар, Гаалийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв зэрэг байгууллагынхан үл ойшоож буй гэнэ. “БНХАУ болон бусад орноос чанарын шаардлага хангахгүй, их хэмжээний эвдрэл гэмтэлтэй, арлын дугаарыг нь санаатай өөрчилсөн, гарал үүсэл нь тодорхойгүй мотоцикл улсын хилээр олноор нь оруулж ирж байна. Эдгээр тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийхдээ буруу ташаа мэдээлэл өгч, татвар, хураамжаас санаатайгаар зайлсхийх замаар улсын эдийн засгийн ашиг сонирхолд хохирол учруулж, дотоодын зах зээлд бодит өртгөөс хэт доогуур үнээр борлуулахын зэрэгцээ мөнгө угаах гэмт хэрэг өдүүлж байж болзошгүй нь” хэмээн дээрх байгууллагынханд хандан гаргасан гомдолдоо зарим иргэн онцолжээ.
Өмнөд хөршийн нэгэн хотод сэлбэг нэрээр задалж борлуулж буй, эвдэрсэн мотоциклуудыг зарим нэг хүн худалдаж аваад угсран, арлын дугаарыг нь өөрчлөн хилээр оруулж ирж байгааг энэ төрлийн бизнес эрхлэгч цөөнгүй хүн хэлж байна. Жишээ нь Японоос брэнд мотоцикл оруулж ирэхийн тулд тухайн орны дуудлага худалдаанаас баталгаатай, арлын дугаараар нь шалгахад ямар компанид, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой унаа худалдаж авдаг аж. Тухайн ханш нь хамгийн багадаа 15 сая төгрөг болдог гэнэ. Ингээд хилээр оруулж ирэхийн тулд гаалийн татвар, хураамжаа төлсөөр Монголд борлуулах бодит ханш нь өсдөг аж. Гэтэл сэлбэг цуглуулж, арлын дугаарыг нь өөрчилсөн, гарал үүсэл нь тодорхойгүй “брэнд” мотоциклуудыг Монголд Японы дуудлага худалдааныхтай ижил үнээр борлуулж байна. Мэдээж аль хямдыг нь манайхан авч таарна. Ийм мотоцикл худалдаж авснаараа иргэд өөрсдийгөө эрсдэлд оруулж буй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, “зүсийг нь хувилгасан” мотоцикл оруулж ирэн борлуулж буй аж ахуйн нэгж, иргэд эцсийн хэрэглэгчид буюу мотоцикл сонирхогч залууст чанарын шаардлага хангахгүй, аюулгүй байдалд нь заналхийлсэн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм. Ингэснээрээ энэ төрлийн унаа унах гэсэн залуусыг эд хөрөнгө, цаашлаад амь нас, эрүүл мэндээр нь хохироох эрсдэлтэй гэсэн үг.
Тэгвэл холбогдох хууль хяналтын байгууллагынхан юу хийж байна вэ. Импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг Автотээврийн үндэсний төвийн эх сурвалж “Гарал үүслийн болон гаалийн бүрдүүлэлтийн бичгийг нь үндэслээд улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгодог” хэмээж байна. Гарал үүслийн гэрчилгээ, гаалийн бүрдүүлэлтийн бичгийг нягтлалгүй олгож байж ч мэдэх нь.
Харин угсарсан мотоцикл оруулж ирдэг хүмүүс хуурамч бичиг баримт үйлдэн гаалийн байгууллагад худал мэдээлэл өгч, өргөдөл бичээд нэмж цөөн төгрөгийн торгууль төлөөд бүрдүүлэлт хийлгэдэг бололтой. Тэгэхээр ЗамынҮүдийн Гаалийн газрынхан сэлбэг үү, бичиг баримт нь бүрэн, үйлдвэрлэгч нь тодорхой мотоцикл уу гэдгийг үнэхээр ялгадаггүй юу, эсвэл өөр ашиг сонирхол нөлөөлдөг үү, бүрдүүлэлт хийгээд өгдөг нь тодорхой. Ийм мотоциклуудыг каргонд нууж ачин, баглаад илгээж байна. Тиймээс л “зүсийг нь хувилгасан”, бүртгэлийг нь өөрчилсөн, “оныг нь залуужуулсан” автобус шиг мотоцикл хилээр олноор орж ирж худалдаалагдахын зэрэгцээ сугалаагаар борлуулж байна. Эцэст нь хулхи мотоцикл оруулж ирээд иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэнд, амиар нь хохироовол хэн хариуцлага хүлээх вэ. Хяналтаа сул тавьсан гаалийнхан уу, улсын бүртгэлд бүртгэсэн Автотээврийн үндэсний төвийнхөн үү, мөнгө цагаан, нүд улаан болсон хулхи мотоциклын наймаачид уу. Тэд бүгд хариуцлагаас зайлсхийж, сэлбэгээр босгосон мотоцикл худалдаж авсан иргэн та л хохироод үлдэнэ. Тиймээс иргэн та тухайн худалдан авах гэж буй мотоциклынхоо брэндийн нэр, арлын дугаарыг “Гүүгл” хайлтын цахим хуудсанд хандан шалгахад тодорхой мэдээлэл гарч ирнэ. Түүнийг нь тулгаж үзэж сонголтоо хийх ёстой юм.
Харин холбогдох хууль хяналтын байгууллагынхан гаалийн мэдүүлгийн бодит байдлыг нягтлан шалгах, гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын шаардлага хангахгүй мотоциклыг хилээр оруулахгүй байх чиглэлд анхаарч ажиллах ёстой болжээ.