Монголын таеквондогийн холбоо Бахрайн улсад болох олимпын таеквондогийн гурав дахь удаагийн залуучуудын Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг 1516 насныхны ангилалд тулаан, пүмсэ төрөлд зохион байгууллаа. Хөвгүүдээс 48 кг-д Б.Төгсбилэг (“Алдар спорт хороо), 55 кг-д Э.Ананд (Өвөрхангай аймаг “Шонхор”), 73 кг-д Н.Ариунболд (“Эхлэл”), +73 кг-д Б.Бэлгүтэй (“Олимп” клуб) тэргүүлсэн юм. Охидоос 44 кг-д Б.Номин (“Олимп”), 49 кг-д Д.Эгшиглэн (“Торнадо кик”), 55 кг-д Б.Мөнхжин (“Чонос”), 63 кг-д Б.Шинэзул (Зүүнхараа, “Хараагийн хөх чоно”), +63 кг-д М.Үлэмж (“Хархорин” клуб) нар шилдгээр тодров. Ганцаарчилсан пүмсэ төрөлд тулалдсан тамирчдаас А.Амар (“Авьяас”), Ж.Соёон (“Старс”), холимог хосын пүмсэд Ж.Теян, Ж.Соёон (“Старс” клуб) нар тэргүүн байр эзэлжээ. Тус тэмцээнд түрүүлсэн дээрх тамирчид Залуучуудын Азийн наадамд улсаа төлөөлж өрсөлдөх нь.