Испанийн “El Pais” сонинд мэдээлснээр тус улсын эрчим хүчний сүлжээнд гэмтэл гарчээ. Эхлээд Севиль, Барселон, Валенсиа, Памплон хотуудад цахилгаангүй болж дараа нь Мадрид, Барселон хотууд эрчим хүч тасарч, замын гэрэл, метро ажилахгүй болжээ. Үүнээс гадна харилцаа холбооны систем доголдож, нийслэлийн нисэх онгоцны буудлын цахигаан тасрав.
Хэсэг хугацааны дараа Португал, Андорра, Францад эрчим хүчний асуудал үүссэн тухай мэдээлэл гарчээ.
Нөхцөл байдлын талаар Испанийн эрчим хүчний “Red Electrica” компанийн төлөөлөгчид тайлбар хийж, системд доголдол үүссэн гэж мэдэгдэв. Олон нийтийн сүлжээгээр ослын шалтгааныг тус компанийн серверт хэд хэдэн кибер халдлага үйлдсэн гэх мэдээлэл их байна. Эрчим хүчний инженерүүд болон түгээх компаниуд цахилгаан эрчим хүчийг сэргээхээр оролдож байгаа ч одоогоор амжилт олоогүй байна.
Португалийн оператор E-Redes-ийн мэдээлснээр Францад цахилгаан тасарсан нь Европын эрчим хүчний сүлжээнд томоохон хэмжээний асуудлаас үүдэлтэй.
Удалгүй Нидерланд, Бельги улс харанхуйд автжээ.
Цахилгаан тасарсан бүх улс иргэдээ хоол хүнс, усаа нөөцлөхийг уриалж байна.