Зургаан аймгийн 23 сумд цагаан зуд нүүрлэжээ
Манай орны нийт нутгийн 60 орчим хувьд нь одоогоор цасан бүрхүүл тогтоод буй аж. Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэр сумд дунджаар 22-35 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлтэд тооцогдож байна.
2025-01-23
Сүрэг чоно айлын хот руу дайрснаас 80 мал хорогджээ
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чоно 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шархадсан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нутгийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
2025-01-08
Говь-Алтай аймагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдлөв
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Бугат сумын төвөөс баруун урагш 38, Төгрөгөөс 84, Алтайн төвөөс баруун хойд зүгт 107 км зайд уржигдар 15.26 цагийн орчимд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2025-01-07
Малын тоо өмнөх оныхоосоо 10.9 хувь буюу долоон сая толгойгоор буурчээ
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын өнгөрсөн оны урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2024 онд 57.6 сая толгой мал бүртгэжээ. Үүний дотор адуу 4.7, үхэр 5.1, хонь 24.5, ямаа 22.9 сая, тэмээ 480.6 мянга байсныг судалгааны тайланд дурдсан байна. Дээрх дүн нь өмнөх оныхоосоо 10.9 хувиар буюу долоон саяар буурсан үзүүлэлт аж.
2025-01-06