Завхан аймгийн Тосонцэнгэл сумд хэрэгжиж буй “Тосон” дулааны цахилгаан станцын 9 МВт чадалтай эхний блокийг өчигдөр сүлжээнд залгажээ.
Анх 2022 онд 30 МВт хүчин чадалтай уг станцын төсөл эхэлсэн билээ. "Эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн бол арваннэгдүгээр сард 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцад холбосон юм.
Төслийг “ЖЕМ групп” ХХК-ийн эзэмшлийн “Тосон Энержи” ХХК 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашдын үйл ажиллагааг мөн хариуцан ажиллах аж.