Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав.
2024-01-12
ЧУУЛГАН: 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-01-12
Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналуудын санал хураалтаар эхлэв. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нар уг тогтоолын төслийн нэр, хууль тогтоомжийн нийцэл, хэл найруулгыг засаж сайжруулах, зохицуулалтын цар хүрээг өөрчлөх шаардлагатай гэсэн санал гаргасан тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
2024-01-12
Нүүрсний сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцлээ
“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ. Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.
2024-01-10
Ерөнхийлөгчийн сонгосон Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.01.10/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
2024-01-10
Хүүхэд хамгааллын хуулиар нэг хүүхдэд 20 мянган төгрөг "зарцуулна"
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-01-10
Үе залгамжилсан улс төр
Боловсрол, мэдлэг нь эрх мэдэлтэй эцэг, эх, ах, дүүгийнхээ дэмжлэгээр бусад залуусаас давуу боломж эдлэх шалтгаан болох учиргүй. Энэ бол буруу жишиг. Ёс зүйтэй, жинхэнэ төрийн хүний хүүхэд бол аав, ээжээрээ замаа засуулах биш, өөрийн хүчээр өрсөлдөөд албан тушаалд очихыг илүүд үзэх хүмүүжил, төлөвшилтэй байх ёстой.
2024-01-09