1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг маргаашнаас тараагдана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны үйл ажиллагаанд өнгөрөгч долоо хоногт Үндэсний Аудитын газраас анх удаа өргөн хүрээний хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтад үндэслэн одоо хэрэгжүүлж буй төслүүдээ дуусгах, төслийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэх зөвлөмжийг өгсөн байна. Мөн тус компанийн үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийсний дараа ногдол ашиг тараах асуудал эцэслэн шийдвэрлэгдэж байна.
2024-04-02
Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ
Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.
2024-03-29
ТӨХК-ууд Үндэсний баялгийн санд 34 хувиа хуримтлуулна
Засгийн газар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгүүлж байна. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг гарчээ.
2024-03-29
Газрын тосны мэргэжилтнүүд чуулна
“Газрын тос-2024” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал тавдугаар сарын 17-нд ШУТИС-ын байранд болно. Тус хурлыг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Энэхүү хуралд газрын тос, хийн салбарын байгууллага, эрдэмтэд, судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлдэг аж.
2024-03-20
Мандал боомтоор борлуулах биржийн арилжаа эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаагаа гуравдугаар сарын 19-нд эхлүүллээ.
2024-03-20
БНХАУ-ын нүүрсний олборлолт 4.2 хувиар буурчээ
БНХАУ-ын эрчим хүчний нүүрсний гарц сүүлийн жилүүдэд анх удаа буураад байна. Тодруулбал, 2024 оны эхний хоёр сард тус улсын нүүрсны олборлолт өмнөх оноос 4.2 хувиар буурч, 705 сая тонн боллоо. Энэ нь 2021 оны есдүгээр сараас хойш жилийн дүнгээр анх удаа буурсан үзүүлэлт юм.
2024-03-19
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалтай байна
Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Уршиггүй Уул Уурхай” сэдэвт хурал зохион байгууллаа. Монгол Улсын эдийн засаг, экспортод нөлөө бүхий уул уурхайн салбарын үр өгөөж, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээл, гадаадын уул уурхайн амжилтын кэйс, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
2024-03-19
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 4.6 их наяд төгрөгт хүрлээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж , өмнөх оны мөн үеэс 495.3 (12.0%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 365.7 (12.7%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл75.3 (9.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
2024-03-19
Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг биржээр худалдаана
Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 50 дугаар тэмдэглэлийн 2-т “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалыг үе шаттайгаар арилжаалах асуудлыг судалж, туршилтаар арилжааг эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус яамнаас Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал”-д зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай саналыг боловсруулж, 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.
2024-03-18
Газрын ховор элемент, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Парламентын гишүүн, Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд хатагтай Нусрат Ганиг өнгөрөгч онд хүлээн авч уулзсан.
2024-03-15
“Уршиггүй уул уурхайн салбар” сэдвээр хэлэлцэнэ
Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас гуравдугаар сарын 19-нд “Уршиггүй уул уурхайн салбар” сэдэвт хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын эдийн засаг, экспортын жинг дардаг хамгийн том салбар бол уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээлүүд, гадаадын уул уурхайн амжилтын кэйсүүд, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлын талаар панел хэлэлцүүлэг зохиож, санал солилцохоор зорьж байна.
2024-03-15
“Монголын геологи хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэн болно
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотод болох нь. 15 дахь удаагийн чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хайгуул, судалгааны үр дүн, арга технологи, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл зэргийг хэлэлцэхээс гадна уул уурхайн төслүүдийг танилцуулах гэнэ.
2024-03-14
Зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд болон УИХ-ын гишүүн Д.Батлут нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудтай уулзлаа. Уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон оролцож “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэрэгжүүлж буй “Үйлдвэрлэл, технологийн парк”-ын төслийн ажлын явц болон үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
2024-03-12