Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэв
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон төрөлт чингэлэг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх төсөл” Ханги боомтод хэрэгжиж байгаа талаар Гаалийн байгууллагаас мэдээллээ. Тус төслийн хүрээнд экспортын тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, 50 тээврийн хэрэгслээр нийт 5,911.56 тн нүүрсний экспорт хийгдэв.
2024-05-12
Хуримтлалын сангийн данс нээгдлээ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсний 3520 нь орон нутагт, үлдсэн 16 531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
2024-05-09
МХБ-ээр 3000 тонн зэсийн баяжмал арилжжээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.
2024-04-30
800 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 125 багц буюу 800 мянган тонн хатуу коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
2024-04-26
Зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна
Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжихаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” компани энэ сарын 29-ний 16.00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болжээ. Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай, нийт 3000 тонн (нойтон метр) зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 2141 ам.доллароос эхлэн дуудах нь. Арилжсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй юм байна
2024-04-24
Төмрийн хүдрийн үнэ 10 гаруй хувиар өслөө
БНХАУ-д эрэлт өсөх хүлээлт нэмэгдэж, төмрийн хүдрийн үнэ энэ долоо хоногт 10 гаруй хувиар өслөө. Энэ нь 2022 оны дунд үеэс хойших хамгийн сайн үзүүлэлт болов. Сингапурын Түүхий эдийн биржид төмрийн хүдрийн үнэ тонн нь 108 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
2024-04-19
Газрын тосны үнэ 18 хувиар өсөв
Газрын тосны үнэ 2024 оны эхнээс 18 орчим хувиар нэмэгдсэн. Энэ оны гуравдугаар сард Украины талаас ОХУ дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроны дайралт хийснээр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлжээ.
2024-04-17
Зэсийн үнэ өсөж, тонн нь 9000 ам.долларыг давлаа
Сүүлийн дөрвөн сарын турш зэсийн үнэ тонн тутамдаа 8500-8600 ам.долларын орчимд хэлбэлзэж байсан. Харин гуравдугаар сараас эхлэн өсөж, дөрөвдүгээр сарын эхээр 9000 ам.долларыг давав.
2024-04-17
Нүүрсний салбарт Польшийн туршлагыг нэвтрүүлнэ
Монгол нүүрс ассоциац, Польшийн Уул уурхайн төв хүрээлэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэн ажиллаж байна. Эхний ээлжид нүүрсний уурхайнуудын төлөөллийг онол ба практик сургалтад хамруулж, онлайн лекц, богино хугацааны танилцах аялал хийхээр төлөвлөжээ. Энэхүү ажлыг Польшийн Элчин сайдын яамтай хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.
2024-04-09
Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Дорноговь аймагт ажиллаж байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Томилолтын баг эхний өдөр тус аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, аймгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцжээ.
2024-04-08