Манай улс 2021 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж буй. Тав дахь удаагийн “Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт буюу гуравдугаар сарын 3-9-нд тохиох нь. Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутаг дахь бүх музей 0-16 насныханд үнэ төлбөргүй үйлчлэх бол зарим нь Цагаан сарын баярт зориулсан тусгай үзэсгэлэн, өв соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилийн энэ өдрүүдэд 174 мянга гаруй хүн музей үзжээ. “Чингис хаан” үндэсний музейнхэн хүүхэд, залуусыг зөвхөн эл өдрүүдэд гэлтгүй бусад үед ч соёлын байгууллагаар идэвхтэй үйлчлүүлж, “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдахыг уриалав.
Н.Мишээл